TOEFL гэж юу вэ?
TOEFL гэдэг нь Test of English as a Foriegn Language гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Англи хэл нь төрөлх хэл биш хүмүүсээс Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм.
Америкийн Нью Жерси мужийн Принстоны Education Testing Service (ETS) хэмээх боловсролын байгууллагаас TOEFL -ийн шалгалтыг зохион байгуулж авдаг.
Энэ байгууллагаас TOEIC (Test of English for International Communication), SAT (Scholastic Assessment), GMAT (Graduate Management Admission Test), GRE (Graduate Record Examinations) зэрэг олон стандарт тестүүдийг гаргадаг юм.
Англи хэлний ийм олон стандарт тестүүд байдаг хэдий ч TOEFL бол хамгийн чухал шалгалт юм. ETS буюу боловсролын тестийн байгууллага энэ шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэлсэн. Жил болгон TOEFL ийн шалгалтыг дэхий дээр 1250 гаруй тестийн төвд бараг 1 сая хүн өгдөг юм. АНУ болон Канадын 2500 орчим коллеж болон их сургууль нь англи хэлээр ярьдаггүй орнуудын оюутнуудаас тухайн сургуульд элсэх нэг шалгуур болгож энэхүү шалгалтыг авдаг юм.
IBT TOEFL-д бэлдэгсдийн мэдэх ёстой зүйлс
Олон төрлийн TOEFL байдгаас хамгийн түгээмэл бөгөөд хүмүүсийн хамгийн их бүртгүүлдэг нь TOEFL iBT юм. Энэ шалгалтыг өгснөөрөө хүн өөрийгөө англи хэлийг хэр түвшинд эзэмшсэн гэдгээ олон улсын стандартын дагуу тогтоолгодог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-ын оноо шаарддаг болсон. Мөн бакалавр болон магистраар гадаадад сурах хүсэлтэй бол энэхүү шалгалтыг өгсөн байх шаардлагатай.
Эхлээд шалгалтын бүтцийн талаар танилцуулъя. Шалгалт нь 4 хэсэгтэй. Унших, сонсох, ярих, бичих. Хэсэг бүрийн талаар товчхон мэдээлэл өгвөл:
1. Унших хэсэг
• 3-5 текст уншиж, эх бичвэртэй холбоотой асуултанд хариулна.
• 1 текст нь барагцаагаар 700 үгтэй.
• Текс тус бүрийг дагалдаж 12-14 асуулт ирнэ. Унших хэсгийг 60-100 минутанд бөглөх ёстой ба 0-30 хүртэлх оноог авах боломжтой.
2. Сонсох хэсэг
• Тус бүр 3-5 минутын турш үргэлжилэх, 4-6 хичээлийн, эсвэл багшийн ярьсан лекцийг сонсож асуултанд хариулна. 1 лекцийг дагалдаж 6 асуулттай.
• Хоёр дахь хэсэгт тус бүр нь 3 минутын урттай, 2-3 харилцан яриа сонсож, 10-15 асуултанд хариулна.
3. Ярих хэсэг
• 2 сэдэв сонгоод, тэр талаар өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлнэ. 15 секунд бэлдэж 45 сек ярина.
• 4 төрлийн бичвэрийг уншиж, бичвэртэй холбоотой харилцан яриа эсвэл лекцийг сонссоны үндсэн дээр олж авсан мэдээллийнхээ талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх даалгавар. 20 секунд бэлдэж 60 секундад ярина.
4. Бичих хэсэг
• 3 минутын турш уншиж, 2 минутын турш сонссон сэдвийнхээ дагуу бичгээр бодлоо илэрхийлэх, /150-225 үгтэй байна/
• Өгөгдсөн сэдвээр эсээ бичих даалгавар. Эсээ нь наад зах нь 300 үгтэй байх ёстой.
ТОЕФЛ –ын бүтэц ямар энгийн, ойлгомжтой гэдгийг чи ойлгосон байх. Харин одоо хэсэг тус бүрийг хамгийн сайн гүйцэтгэлтэй хийхийн тулд юу юу шаардагдах талаар өгүүлье.
Унших хэсэг. Унших хэсэг нь биднээс 10 чадварыг шаарддаг.
1. Understand vocabulary from context буюу текстэн доторх шинэ үгнүүдийг ойлгох.
2. 2, Recognize referents буюу төлөөлүүлж байгаа үгийг таних./ he, she, it, they, him, her, it, them, his, her, its, their, this, that, these, those, one, some, a few, many/ гэх мэт.
3. Simplify meanings of sentences буюу өгүүлбэрүүдийн утгыг хялбарчилах.
4. Insert sentences into the passage буюу текстнээс сугарч гарсан өгүүлбэрийг буцаагаад тохиромжтой байранд нь оруулах.
5. Find factual information буюу үнэн баримттай мэдээлэлийг олох.
6. Understand negative facts буюу NOT эсвэл EXCEPT гэсэн үг орсон өгүүлбрийг сөрөг утгатай гэдгийг ойлгох.
7. Make inferences from stated facts.буюу өгүүлэгдсэн зүйлээс өөрийн гэсэн нэгдмэл дүгнэлтийг хийх.
8. Infer rhetorical purpose буюу текстийг зохиогч нь хэд хэдэн тодорхой үгнүүдийг яагаад оруулсан болох шалтгааныг тодруулах.
9. Select summary information буюу текстээс гол санаануудыг ойлгох.
10. Complete schematic tables буюу текстээс түлхүүр санаануудыг олох хэрэгтэй.
Сонсох хэсэг. Сонсох хэсэг нь чиний сонсголын 6 чадварыг шалгадаг.
1, Understand the gist буюу гол санааг ойлгох.
2. Understand the details буюу ярианы дундуурх нарийн ширийн зүйлүүдийг ойлгох.
3, Understand the function буюу авторын зорилго ба үйл ажиллагааг ойлгох.
4. Understand the speaker's stance буюу өгүүлэгчийн тухайн асуудалд хандаж байгаа байр суурийг нь тодорхойлох.
5. Understand the organization буюу текстэнд гарсан мэдээллүүд нь яаж байрласан байгааг ойлгох.
6. Understand the realtionships буюу тексийн баримт, ярианы утга санааны харилцаа холбоог нь ойлгох юм.
Чиний мэдэхгүй сэдэв орж ирнэ гэж айх хэрэггүй ээ текстэн дотор бүгд байгаа, гол нь яриа, текст 2-ыг сайн ойлгох ёстой.
Ярих хэсэг. IBT TOEFL ын ярих хэсэг 6 асуулттай. Эхний 2 асуулт дагнасан даалгавар бөгөөд шалгуулагч өөрийн мэдлэг, туршлага дээр тулгуурлын өгөгдсөн асуултанд хариулна. 6,4-р асуулт унших-сонсох-ярих бүтэцтэй хосолсон даалгавар байдаг ба 5,6-р асуулт нь сонсох-ярих бүтэцтэй мөн хосолсон даалгавар байна.
Ярих хэсэг нь 20 минут үргэлжилнэ. Интернет Toeflийн бүх хэсэгт тэмдэглэл хөтөлж түүнийгээ хариултандаа ашиглаж болно. Асуултанд хариулах бэлтгэх хугацаа дууссаны дараа дохио дуугарахад ярьж эхэлнэ. Дэлгэц дээр байгаа цаг хариулт лдуусахад ямар хугацаа үлдсэнийг заана. Цаг дуусахад дараагийн асуулт шууд гарч ирнэ. Англи хэлний мэргэжлийн 2 багш хариултыг сосож 1-4 онооны шаталбараар үнэлэнэ, Шалгуулагчийн цуглуулсан оноог 0-30 оноо руу шилжүүлнэ.
Бичих хэсэг. IBT TOEFL ын бичих хэсэг нь 2 даалгавартай. Эхнийх нь independent task 2 дахь нь integrated task байдаг. Independent task нь илүү амархан. Яагаад гэвэл чи өөрөө зохиож бичнэ, харин нөгөө даалгавар нь өмнөхөөсөө жаахан хэцүү. Гэхдээ хичээвэл хэцүү юм гэж байхгүй шүү дээ. Integrated task-ыг олон янзаар бичиж болно. Хамгийн гол нь асуултаа сайн унших хэрэгтэй. Өөрийнхөө бодлыг хэрхэвч оруулж болохгүй. Зөвхөн уншсан, сонссоноо л бичнэ. Эхлээд уншсан юмынхаа гол зүйлийг биччихвэл чи тал оноогоо авчихлаа л гэсэн үг. Уншсан текст чинь, цаг дуустал хажууд чинь байх учраас тэрнээсээ гол санааг олж чадах хэрэгтэй.
Анхааруулахад ХЭЗЭЭ ч битгий текстнээс шууд хуулж бичээрэй. Үгийг нь сольж, хэлбэрийг нь өөрчилж бичих ёстой. Сонссон хэсэг, уншсан хэсэг хоёроо хооронд нь холбож бичвэл чи өндөр оноо авна. Тэмдэглэл хийхдээ түлхүүр үг, түлхүүр санааг л бич, бүх зүйлсийг нэг бүрчлэн бичих гэвэл чи хэзээ ч оноо авч чадахгүй.
TOEFL-д хэрхэн өндөр оноо авах вэ?
Та хэрвээ TOEFL ын шалгалт өгөхөөр шийдсэн бол 2 төрлөөр өгөж болно. Цаасан дээр бичих буюу бичгээр, мөн интернетээр буюу компьютэр(CBT) дээр өгж болно.Тэгвэл бичгээр өгөх, компьютэрээр өгөх 2 юугаараа ялгаатай юм бэ?Маш их ялгаатай. Хамгийн том ялгаа нь компьютэрийн TOEFL нь эссэ бичүүлдэгт байдаг. Мөн компьютэрийн TOEFL нь бичгийн TOEFL дээр байхгүй асуултуудтай байдаг.
Зарим хүмүүс компьютэрдээр хурдан бичиж чаддаггүй. Тийм учраас компьютэрийн TOEFL өгөж байсан ч эссэг бичгээр бичихийг зөвшөөрдөг байна. Гэхдээ авсан оноогоо сонсох хугацаа нь өөр болдог. Учир нь хэрвээ та эссэгээ компьютэрдээр бичих юм бол хариугаа 2 долоо хоногийн дараа авах ба харин гараараа бичсэн тохиолдолд 5 долоо хоногийн дараа хариугаа авдаг байна.
TOEFL ын оноо хэдий хугацаанд хүчинтэй байдаг вэ?
Тэ хэрвээ TOEFL өгсөн бол таны авсан оноо тань зөвхөн 2 жилийн дотор л хүчин төгөлдөр байдаг.
TOEFL ын сайн оноо хэд байдаг вэ?
Бичгийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 677 байдаг. Харин компьютэрийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 300 байдаг. Гэхдээ ихэнхдээ сургуулиуд бичгийн шалгалтын 450-600, компьютэрийн шалгалтын 133-250 оноог шаарддаг.
Та хэрвээ алдартай, сайн сургалттай сургуульд орохыг хүсэж буй бол сайн оноо авах ёстой. Учир нь сайн сургуулиуд TOEFL ын өндөр оноонуудыг шаарддаг. Жишээ нь Harvard эсвэл Stanford зэрэг сургуулиуд интернетээр өгсөн шалгалтаас доод тал нь 280 оноо, харин бичгийн шалгалтаас 650 оноог шаарддаг.
Хэрхэн бэлдэх вэ?
Тэгвэл та дээр бичсэнчлэн сайн сургуульд ормоор байвал TOEFL ын оноогоо өндөр болгох хэрэгтэй.
Тэгвэл та дараах зааврыг дагаад үзээрэй.
1. Хүмүүс ихэвчлэн хэл сурахдаа буруу хэлчихвий, буруу биччихвий гэдгээсээ айж хойш суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та хэрвээ хэлээ сайжруулмаар л байвал айдсаасаа салж, байн байн оролдож, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Жишээ нь та гэрт байгаа тэстийн номоо бөглөхөөсөө айдаг уу? Яагаад гэвэл та хичнээн алдах бол оо гэдгээс айдаг. Тэгвэл та үүнээс бүү ай. Хүн алдаж, алдаан дээрээсээ л суралцдаг гэдгийг санаарай.
2. Та яг одоо TOEFL д яаж бэлдэж байна вэ? Англи хэлний хичээлдээ сууж байгаа юу? Тэгвэл хичээл дээр л хэл сураад, бусад үед нь сурч болдоггүй гэж үү? Та хэрвээ үнэхээр л хэлээ сайжруулмаар байвал олон төрлийн эх үүсвэрүүдийг ашигла. Ядахдаа л интернет байна.
3. Өөрийхөө орчин тойрныг бүрдүүл. Орой унтахдаа өдрийн тэмдэглэлээ англи хэлдээр бичиж болно шүүд ээ. Энэ нь танд TOEFL ын шалгалтын эссэ бичихэд их тус болно. Өрөөндөө англи ном тавь. Англи хэлдээр радио ч сонссон болно. Энэ нь танд сонсох шалгалт өгөх үед хэрэг болно. Мөн англи хэлдээр мэдээ сонс. Өдөрт ядахдаа үндэсний тв-гийн англи мэдээг сонсох хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол найзуудтайгаа аль болох англи хэлдээр ярь. Англи хэлдээр кино үзэх хэрэгтэй. Хэрвээ доогуураа үг нь гарч байвал бүр сайн. Тэгвэл та ойлгохгүй байгаа үгээ доороос нь харах боломжтой юм. Танд гэж зөвлөхөд хүүхэлдэйн кино хэл сурахад маш ач холбогдолтой. Яриа нь тод, мөн сонирхолтой байдаг учир таны залхуу хүрэхгүй давуу талтай.
4. Англи хэлдээр хөгжим сонс. Олон сайтуудад дуунуудын үг байдаг. Тэгвэл та тэдгээр дууны үгнүүдийг нь татаж аваад дагаж сонсож дуулах аваас, сонсох чадвар тань дээшилж мөн дуудлага тань сайжрах давуу талтай.
5. Хүмүүс тэстийг залхуутай гэж ярьдаг. Гэхдээ тэст бол хэл сурах үнэхээр чухал арга хэрэгсэл юм. Тэстийн гол давуу тал нь та өөрийн үр дүнг тооцож болдог явдал юм. Та өөрийн сайжирч байгааг харж болдог тул танд урам зоригыг өгдөг.
6. CD, Audio оор хийчээлүүдийг сонсох хэрэгтэй байдаг. Эдгээр нь зарим тохиолдолд тв болон киноноос илүү үр дүнтэй байдаг байна. Яагаад гэвэл дахин дахин сонсож болдог ба мөн чадвар илүү дээшилдэг. Яагаад гэвэл ярьж байгаа хүнээ харахгүй байна гэдэг хүнээс илүү их ур чадвар шаарддаг байна.
7. TOEFL нь ихэнхдээ олон хувилбарт хариултууд дотроос зөвийг сонгох байдаг. Тийм учраас их ач холбогдол өгч, болгоомжтой байж, дадлагажих хэрэгтэй. Юуны өмнө та тэст бөглөхөөсөө өмнө тэстээ нэг эхнээс нь харах хэрэгтэй. Тэгээд тэст бөглөх хугацаандаа тэстийхээ тоог хуваа. Тэгвэл та нэг тэстийг хичнээн хугацаанд бөглөх ёстойгоо мэдэх болно. Эс тэгвээс нэг мэдэхэд цаг дуусах явдал гардаг. Тэгээд чадна гэсэн, итгэлтэй байгаа тэстүүдээсээ эхэлж бөглөх хэрэгтэй. Ингэвэл та тэстээс хамгийн дээд оноог авах боломжтой болно.
8. Хэл сурах хамгийн сайн арга бол орчуулга хийх гэж ярьдаг. Орчуулга хийх үед дүрэм, бичгийн чадвар, унших чадвар бүгд дээшилдэг. Хамгийн гол нь үгийн баялагтай болно.
9. Мөн та тэстээр шалгалт өгөх үедээ үг,өгүүлбэрт анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Жишээ нь байнга, дандаа, хэзээ, хэзээ ч үгүй, заримдаа гэдэг үгнүүд. Эдгээр үгнүүд нь танд хариултыг хэлж өгж магадгүй. Мөн та асуултанд хариулахдаа цаасан дээрх хариултыг харахаасаа өмнө өөрөө нэг бодоод үз. Тэгвэл танд сүүлд хариултууд дундаас сонгоход амар байх ба толгой эргэхээс өөрийгөө хамгаалах болно.
10. Хүмүүс тэстийг ямар нэг байдлаар бөглөчихдөг, амархан, болохгүй бол таачихна гэдэг. Тэгвэл энэ буруу юм. Яагаад гэвэл тэстэндээрх хариултууд бүгд хэдхэн үгээр л ялгаатай байх тохиолдол байдаг. Хэрвээ та сайн мэдэхгүй бол бүгд зөв эсвэл бүгд буруу мэт санагдана. Тэгээд л та таамгаараа бөглөх хэрэг гарна. Тиймээс тэстээр шалгалт өгөх тусам та сайн бэлдсэн байх хэрэгтэй юм.
TOEFL гэж юу вэ?
Reviewed by Б.Бат-Эрдэнэ
on
3/08/2018
Rating:
No comments: