Блог гэж юу вэ?
Блог гэж юу вэ?
Blog гэдэг нь Web log гэсэн үгийн товчлол юм. Блогийн ач холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүний ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байга юм.
Блог-р дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, шинэ мэдээ мэдээлэл, нийгэмд болж бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусад мэдээ мэдээлэл хүргэж байх(төрөл бүрийн зөвлөгөө г.м)
Блог дахь хамгийн гол нь та бичлэгүүдээ өөрөө хэний ч оролцоо хяналтгүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Үүнийг Вэбийн агуулгыг удирдлагын систем буюу СМS гэдэг. Энэ нь техникийн мэдлэг шаардагдахгүгээр маш хялбар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.
Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээлэлийн олон төрлийн хэлбрүүдийг оруулах боломжтой байдаг. Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь уншигч сэтгэгдлээ үлдээх боломж юм.
Өөрийн вэб сайт нээж байгаа учир түүнийхээ хэлбэр дизайн, өнгө үзэмжийг сайжруулах, бусад блогоос ялгарах сонорхолтой байх бөгөөд энэ бүх боломж нь блог дээр байдаг.
Блогын төрөл
Хүмүүс блогийн олон төрлийг үүсгэн ашигладаг.
фото сонирхогч бол зурагнуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогын төрөлд хамаарна.
видео сонирхогч бол авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгээр блог үүсгэж болно. энэ нь видео блогын төрөлд хамаарна.
мөн дээр дурдсан текст, зураг, холбоос видео аудио бичлэгийг хослуулан үүсгэж болно.
Блогын хэлбэр.
Блог үүсгэхдээ төрлөөс гадна агуулга хэлбэр бас чухал. Блогоо агуулга, сэдвээр нь төрөлжүүлэх нь уншигчдын сонирхолыг татах нэг нөхцөл болдог. Жишээ:
Хоол хийх сонирхолтой хүмүүсэд олон төрлийн хоолны жор, хийх аргыг нийтлэх
Дуу хөгжим урлагт дуртай бол түүнийгээ дагнасан мэдээ мэдээлэл нийтлэх
Өөрийн ажил мэргэжилтэй холбоотой блог үүсгэх.
Блог үүсгэх зорилго.
Ихэнх блогын хувьд хүмүүс өөрийн сонирхлоор үүсгэдэг бол байгууллагууд ч гэсэн бизнесийг зорилгоор блог үүсгэдэг.
Мөн хэсэг хүмүүс хамтран өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор блог үүсгэх нь ч их байдаг.
Блог үүсгэхэд заавал ийм төрөл, хэлбэр, зорилгоор үүснэ гэсэн ойлголт байхгүй яаж сэтгэнэ түүгээрээ л үүсгэнэ.
Блог гэж юу вэ?
Reviewed by Б.Бат-Эрдэнэ
on
3/04/2018
Rating:
No comments: