Comments

Энтрепренер гэж хэн бэ?

Энтрепренер гэх энэ үг сүүлийн үед бүхий л сонин сэтгүүл, зурагт, интернетээр үзэгдэх боллоо. Та ч гэсэн энэ үгийг олон удаа дуулсан байх. Тэгвэл энэ үг ямар утгатай юуг илэрхийлсэн үг вэ? Энтрепренер гэж хэн бэ? Тэртээ 13-р зуунд үүссэн энэ үг өнөөдөр тэр утгаараа илэрхийлэгдэж байгаа болов уу?
Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай аж. 
Энтрепренер бол шинэ санааг төрүүлэгч, тээгч. Тэр саад бэрхшээл болон асуудлыг, эсвэл хаана юу дутагдаж байгааг олж хараад өөрөө эрсдэл үүрч шийдэх замаар ашиг, орлого олдог бизнес эрхлэгч.
Бизнес эрхлэгч бүр Энтрепренер байдаггүй. Жишээ нь, томилогдсон захирал хүн бизнес эрхлэгч мөн боловч Энтрепренер биш. Яагаад гэвэл, нэгдүгээрт, тэр өөрөө хувь хүний хувьд бизнесийн эрсдэл үүрээгүй, хоёрдугаарт, асуудлыг анх олж харж, түүнийг шийдэх бизнесийг эхлүүлсэн хүн биш. Гэхдээ тэр бол бизнес эрхлэгч, менежер хүн.
Энтрепренер хүн үргэлж шинэ санаа, шинэ шийдлийн хойноос явж байдаг,
Энтрепренер хүн шинэ санаа гаргаж, бүх эрсдлээ үүрч, олон ажлыг хэд хэдэн дүрээр хийж, цаг завгүй, нойр хоол багатай явдаг. Тиймд хүн бүр Энтрепренер болох замыг сонгодоггүй.
Энтрепренер болоход алсын хараа, шинэ санаанаас гадна зориг тэвчээр багагүй шаардагдана.
Энтрепренерийн зам амар биш ч шагнал нь өндөр. Тэр бол хүслээ хэрэгжүүлэгч, хамгийн гол нь өөрийн амьдралыг өөрөө бүтээгч хүний зам юм.
Энтрепренер гэж хэн бэ? Энтрепренер гэж хэн бэ? Reviewed by Б.Бат-Эрдэнэ on 3/17/2018 Rating: 5

No comments:

Sponsor

test
https://baterdene96.blogspot.com. Powered by Blogger.